Цагаан хооллолтын талаар өмнө нь хүмүүс төдийлөн анхаарч хүлээж сонирхдоггүй байсан бол одоо алдартай хүмүүсийн оролцоотой олон хүн энэ сэдвийг анхаарч хардаг болжээ. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс ёс зүй ярьж хоолны дэглэм барьдаг болсон байна.
Учир нь өнөөгийн нийгэм цахим орчин хүмүүсийн сэтгэл зүйд шууд нөлөөлөх чадамжтай болсонтой холбоотой. Хүмүүс сүүлийн үед олны танил оддын амьдралын хэв маяг хувцаслалт сонирхол гээд олон зүйлийг даган дуурайдаг болжээ. Холливуудын цагаан хоолтой, ногоог амьдралынхаа нэгээхэн хэсэг болгосон зарим нэг алдартнуудыг хүргэж байна.
Билли Эйлис: Билли Эйлис цагаан хоолтон бөгөөд цагаан хоолтон болохыг дэмжиж бусдыг уриалахад ихэнх цагаа зарцуулдаг гэнэ. Тэрээр амьтанд их хайртай учраас малын мах идэхийг дэмждэггүй тухайгаа фенүүддээ хуваалцдаг. Өөрийн цахим хуудсандаа "Малаа тайван орхи Новш" гэж хүртэл пост оруулж байсан байна.
2016 онд алдарт дуучин цахим хуудсандаа 26 сая дагагчтай Индиана мужийн сүүний фермийн үнээнүүдийн талаарх аймшигтай мэдээг олонд тарааж дургүйцлээ илэрхийлж байсан юм.
Sia: Австралийн дуучин Сиа 2014 онд анх твиттэр хуудсандаа өөрийгөө цагаан хоолтон гэдгээ зарлаж байсан байна. Түүнийг том рестораны эзэн өөрийн ресторанд зочлохыг урихад тэрээр энэ тухайгаа хэлэн цахим хуудсандаа нийтэлж байсан юм. Дуучин бүсгүй олон жил хоолны дэглэм барьж байгаа ба өмнө нь амьтдын эрхийг хамгаалах байгууллагатай нэгдэн гар оронгүй золбин амьтдад туслах аяныг өрнүүлж байсан байна.
Питер Динклэйж: Game of Throne кино болон шоу нэвтрүүлгийн гол дүрийн жүжигчдийн нэг болох Тирион Ланнистерийн дүрээр алдаршсан Дитер Динклэйж 2014 оноос хойш цагаан хоолтон болоод 15 жил болсон байна. Алдарт жүжигчин амьтны эрхийн төлөө тууштай тэмцэгч болохыг олон жилийн турш PETA-ийн компанит ажилд оролцсон явдал болох Face Your Food гэх видео зэргээс харж болно. Энэхүү бичлэгт Динклэйж өндөг, мах, сүү сүүн бүтээгдэхүүний цаана оршиж буй үнэнийг дэлгэн харуулсан байдаг. Түүнийг энэ бичлэгээ хийсний дараагаар GOT-ийн шүтэн бишрэгчид амьтдыг хамгаалах байранд хаягдсан husky нохойг худалдаж авах тоо нэмэгдсэн байна.
Леона Льюис: Британийн алдарт дуучин Леона Льюис багаасаа цагаан хоолтон гэр бүлд өссөн байна. Тэрээр 12 настайгаа цагаан хоолны дэглэм барьж 2012 онд нэг мөр цагаан хоолтон болсон юм. Эссексийн Хопефилдын амьтдын дархан цаазат газар 11 жилийн турш итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба ан амьтад, байгаль орчны сайн сайхны төлөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж дуугардаг нэгэн билээ. Дуучин бүсгүйг нөхөр Деннис Жанчтайгаа 2019 онд хуримаа хийхдээ бүх хоолоо веган маягаар бэлдүүлсэн байсан байна.
Тоби Магуайр: Хүн аалз киноны гол дүрийн залуу Тоби Магуайр 1992 оноос хойш цагаан хоолтон болж эхэлсэн ба 2009 оноос эхлэн цэвэр веган хоолтон болсон байна. Тэрээр хэлэхдээ "Надад огт мах идэх хүсэл төрдөггүй. Бага байхад мах идэх үнэхээр хэцүү зүйлийн нэг санагддаг байсан" хэмээж байсан байна.
Натали Портман: Натали Тоби МагуайрТоби Магуайрыг 2008 онд цагаан хоолонд оруулах сэдлийг өгч байсан байна. Би амьтдын сайн сайхны төлөө шударга зогсоно. Өндөг, сүү, мах зэрэг бүтээгдэхүүнүүд гаргахыг тулд цаана нь амьтдад ямар таагүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг би бүгдийг нь мэднэ. Тэрээр цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр олон нийтийн сүлжээгээр веган хоол хийх видеог хийж дагагч фенүүдднн хуваалцсан юм. Тэрээр бичлэгтээ Би гэртээ ургамлын гаралтай хоолыг янз янзаар хийх дуртай веган хоол хийх олон янзын амархан арга байдаг.Мөн хүүхдүүддээ ч өгөх боломжтой хэмээн уриалж байсан байна.