Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Өнөөдрөөс эхлээд коронавирусний хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх төлөвлөгөө хэрэгжиж эхэлж байгаа талаар мэдээллээ.
"Нийт өвчлөгсдийн 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөгсдийг 10-14 хоногийн хугацаанд эмчлэхэд хэрхэн өөрчлөлт гарч байгаа вэ гэсэн судалгааг өнгөрсөн хугацаанд бид хийж, хуримтлууллаа. Хөнгөн хэлбэрийн тохиолдлуудаас маш цөөн тохиолдол нь хүндэрч байгаа гэв.
Халдвар их тархсан тохиолдолд яах вэ гэдэг талаас яах вэ гэдэг талаас өчигдөр Шадар сайдтай ярилцсан. Өнөөдрийн байдлаар орны тоо, эмч нарын хүрэлцээ дутагдсан зүйл байхгүй. Одоогийн нөхцөл байдлаар халдварыг хяналтаасаа бүр алдсан зүйл бол байхгүй" гэсэн мэдээллийг өглөө.