Коронавирусийн халдварын нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
2021 оны гуравдугаар сарын 16-нд 16800 хүнд PCR шинжилгээ хийхэд 130 хүний хариу эерэг гарлаа. Үүний 129 нь дотоодын халдвар бөгөөд үлдсэн нэг 1 зөөвөрлөгдсөн тохиолдол юм байна. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо.
Шинээр халдвар авсан 129 хүний 120 нь ойрын хавьтал байсан бөгөөд үүнээс 170 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр, 12 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Есөн хүнд халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааны ажил хийгдэж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эдгээр хүмүүс нь БЗД-ийн 4, 5 хороо, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3131 боллоо. Нийт халдвар авсан хүмүүсийн 72 хувь нь эмчлэгджээ.