Төрсний дараах сэтгэл гутрал, түүнийгээ хэрхэн давна туулах талаар сэтгэл зүйч Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг:
“Төрсний дараа бие махбод, дааврын өөрчлөлтүүд орохоос үүдэн сэтгэл гутралд ордог. Түүнчлэн орчин, нөхцөл болон харилцаанаас шалтгаал нь мөн бага насны суурь сэтгэл зүйн гэмтэл авсан эсэхээс шалтгаална.
Хэрэв эхнэр нь сэтгэл гутарсан үед сэтгэл гутралыг оношилдог есөн шинж байдаг. Тэрхүү таваас дээш шинж илрэх юм бол эрэгтэйчүүд эхнэрийн сэтгэл нь өвдсөн юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өвдсөн хүнд арчилгаа, хайр хэрэгтэй байдаг. Тэр үүднээс энэ өвчнийг нь давна туулахад туслах үгээрээ магтах хэрэгтэй. Эхнэр хүний хүсээд байгаа хүсэл нь яг юу байна, юуг нөхөртөө ойлгуулахыг хүсэж байна түүнийг нь сонсох цаг гаргах замаар бие сэтгэлээрээ эхнэрээ өмнөх үеэсээ илүү хайрлах хэрэгтэй. Энэ үеийг нь даваад гарчих юм бол эмэгтэй хүн аяндаа энгийн хэвийн байдалдаа ороод эхэлнэ.
Хангалттай сайн ээж гэдэг үг байдаг. Хангалттай сайн ээж байхын тулд ерөөсөө хүүхдэдээ аюулгүй орчин бүрдүүлэх байдаг. Аз жаргалтай, сэтгэл хангалуун ээж хүн байлгах нь хүүхдүүдэд аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Нөгөөтээгүүр хүүхдэд уур бухимдалтай, төгс байх гээд өөрийгөө дарамталдаг, тэр дарамтаа хүүхдүүддээ гаргадаг, хүүхдүүдээ тийм байхыг шаардаад байх нь хүүхдэд аюултай орчинг бүрдүүлээд хүүхэд айж эхэлдэг. Түүнчлэн тухайн шаардлагад нь таарахгүй бол яана гэж айж ээжээсээ холдож, эмээдэг” гэлээ.