Хүүхдээ багаас нь англи хэл эзэмшүүлэх хүсэлтэй олон эцэг эхчүүд байдаг. Хүүхдийг хэрхэн сонирхолтой аргаар уйдаж залхахгүйгээр англи хэлийг сургах вэ гэдэг асуудалд томчуудад тулгардаг. Бид сургалтын төвийн багш Ж.Сугаржавтай уулзаж энэ талаар зөвлөгөө авлаа.
Англи хэлний багш Ж.Сугаржав: "Англи хэлийг өөрөө бие дааж болон эцэг эхчүүд хүүхдэдээ зааж өгье гэвэл хүүхэлдэйн кино сайн үзүүлэх хэрэгтэй. Хялбар англи хэлний ном уншиж өгөх цуг унших мөн хүүхэдтэйгээ сурахад амархан үсэг цээжлүүлэх гэх мэт тоглоом тоглох хэрэгтэй. Өнөөгийн хүүхдүүд өөрсдөө хүүхэлдэйн кино үзээд англи хэлийг их сураад байгаа. Энэ нь ярианы талаас илүү хөгжүүлдэг. Дүрэм шинэ үгийн тал дээр хүүхдүүд өөрсдөө сургалтын төвд сурах гэх мэт танхимаар сурахгүй бол зөвхөн хүүхэлдэйн кино үзвэл яриан дээрээ л хөгжих боломжтой байдаг.
Англи хэл сурахад эцэг эхчүүдийн оролцоо чухал хэрэгтэй. Хүүхэд ойлгохгүй байгаа тохиолдолд эцэг эхчүүд зааж өгвал зүгээр байдаг. Зарим эцэг эхчүүд англи хэлний мэдлэггүйн улмаас хүүхдэдээ тусалж чаддаггүй. Тэр хүмүүс өөрсдөө хүүхэлдэйн кино үзээд Youtube-ээс англи хэлний ярианы хичээл үзэх, тийм шинэ видеонууд зөндөө байдаг. Тэр талаас нь хүүхэдтэйгээ ажиллаж болно.
Одоо үед ярианы суурь хүүхэлдэйн кино болоод байна. Хүүхэд хүүхэлдэйн кино үзээд л өнгө, тоо гэх мэт зүйлээ сурдаг. Зарим хүүхдийн хувьд үнэхээр чөлөөтэй яриад сурчихсан байна. Бичих, унших тал дээр багш нар хэрхэн унших, хэрхэн бичих, ямар ямар дүрэм байдаг гэх мэт зүйлд суурь тавьж өгдөг" гэлээ.