Малын хулгайн хэрэгт холбогдсон 377 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Төв аймагт гуравдугаар сарын 5-ны өдөр коронавирусийн халдвартай иргэн анх бүртгэгдсэн. Өнгөрсөн ням гарагт халдвар авсан иргэдийн тоо 16 болсон гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлж байсан бол өнгөрсөн хоёр өдөрт нэг , нэг тохиолдол нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 18 боллоо.
Халдвар авсан иргэд бүгд аймгийн төв буюу Зуунмод сумын харьяалалтай бөгөөд аймгийн төв болон сумдын хэмжээнд 1100 гаруй иргэн тусгаарлалтад байна.
Халдвар авсан иргэдийн ес нь ХӨСҮТ-д, ес нь аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. .