Мягмарсүрэн овогтой Сондор нь 2020 оны 3-р сарын 16 нд биеэр нь хөх тууралт гаран ЭХЭМҮТ хэвтэн эмчлүүлж ясны хэмийн шинжилгээгээр тробозит гэж оношлогдсон. Үүнээс хойш биеийнх нь байдал улам дордож 2020 оны 5-сарын 13 нд дахин ясны хэмийн шинжилгээ өгөхөд онош нь өөрчлөгдөн "Апластик анемия" буюу цус төлжигүйдлийн хорт дутмагшил гэх хариу гарсан ба уг өвчин нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэдгийг эмч нь хэлсэн байна.
Монголд зөвхөн амь торгоох эмчилгээ буюу цус,эс,элдэв янзын хүчтэй антибиотик,дархлаа дарангуйлах эм ууж өдийг хүрчээ. Өдөр ирэх тусам охины бие муудаж цусан бүтээгдэхүүнээс харшилдаг болсон ба маш олон гадаадын эмнэлгүүдтэй холбогдож судалсны эцэст Солонгос улсын Асан эмнэлгийг сонгон өвчний түүхээ явуулахад 'Бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд төлбөр 950,000,000 гэх хариуг өгсөн байна. Энэ нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэр бүлийн хувьд маш богино хугацаанд их хэмжээний мөнгө болох 950 сая төгрөгийг олж охиныхоо хагалгааг хийлгэх боломжгүй байгаа тул сайхан сэтгэлт Монгол ахан дүүс та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж зургаахан настай охинд амьдрал бэлэглээч хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.
Унасан сормуус бүхнийхээ тоогоор эрүүл болохыг хүсдэг бяцхан охины хүсэл биелэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Сондор маань эмчилгээний зардал бүрдээгүй ч 3 сардаа багтааж явахаар болсон байна. Та бүхнийхээ тус дэмээр удахгүй Сондор маань эрүүл саруул болох болно. Элэг нэгт монголчууд минь их бага гэлтгүй сэтгэлийн хандив өргөн мөн олон хүнд түгээгээд өгөөрэй.
FACE BOOK Paje:
https://www.facebook.com/MiniiSondorOkhin/
https://www.paypal.com/donate?hosted_button_id=2JYWWFXUUWDQJ
Хаан банк: Ээж Энхбаатарын Оюунцэцэг 5108271622 /МNT/ 5400618222 /USD/
Голомт банк: Ээж Энхбаатарын Оюунцэцэг: 1105190460 /MNT/
Төрийн банк :Ээж Энхбаатарын Оюунцэцэг: 384000134059 /MNT/
Холбогдох дугаар