Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгчид нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар нарт мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй уг асуудал үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг өөрийн хүсэлтээр шалгуулахыг сануулжээ.