Ардчилсан намын даргын сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо дөрвийг нь нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөнө.
Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сурталчилгаа гуравдугаар сарын 12-26-ний хооронд явагдах ба гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болох юм. Санал хураалтад АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа цахимаар өгнө.
Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийн АРДЧИЛАЛД зориулсан мөрийн хөтөлбөр болон намтрыг танилцуулъя.
Одонгийн Цогтгэрэл
Мэргэжил: Инженер
Боловсрол:
- Техникийн Их сургуулийн компьютер техник менежментийн сургууль,
- Удирдлагын академийн Төрийн захиргааны магистр,
- Сиднейн их сургуулийн Стратеги удирдлагын хөтөлбөр,
- Харвардын их сургууль
Ажлын туршлага:
- 1999-2010: "ТЭСО" ХХК-д гүйцэтгэх захирал
- 2010-2012: "ТЭСО" ХХК-ийн ТУЗ- ийн дарга
- 2012-2015: Ерөнхий сайдын зөвлөх
- 2015-2016: Увс аймгийн Ардчилсан намын дарга
- 2020- УИХ гишүүн
АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй мөрийн хөтөлбөр "ЦУГ ШИНЭЧИЛНЭ"
Ардчилсан намыг хөнгөн, хурдан нам болгох 4X хөтөлбөр:
- Цаасгүй
- Цомхон бүтэцтэй
- Технологи суурьтай
- Дижитал
- Бага татвар, дэнчин
- Бодлого, хөтөлбөр, нийгмийн капиталаараа өрсөлдөнө
Төв нам болоод дарга тойрсон эрх мэдэл, төвлөрлийг бууруулж, дунд анхан шатыг чадавхижуулахаас ажил эхлэнэ. Үүнийг дагаад санхүүгийн өндөр босго, том дэнчин, татвар буурна. Том аппарат, нүсэр үйл ажиллагаагаар биш цомхон баг, дижитал уян хатан үйл ажиллагаагаар, хоосон популизм, сүржин мэдэгдлээр биш судалгаатай тооцоолол, чадварлаг залуусаараа цаашид өрсөлдөнө.
Сүхбаатарын Эрдэнэболд
Мэргэжил: Хуульч
Боловсрол:
- 1991-2001 Нийслэлийн 50-р сургууль
- 2001-2006 МУИС–ийн хууль зүйн сургууль
- 2007-2008 АНУ-ын Индианагийн их сургууль
- 2015-2016 Харвардын Төрийн удирдлагын сургууль
Ажлын туршлага
- 2009- ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадаад харилцаа, хүний нөөцийн ажилтан
- 2009-2014 Ерөнхийлөгчийн Тамгын газар Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга,
- хэвлэлийн төлөөлөгч
- 2016 Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгч
- 2017 АЗХ-ны Ерөнхийлөгч
- 2018 MARS V төслийн санаачлагч, удирдагч
- 2018 Монголын Сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв "MARSA" тэргүүн
АН-ын даргын сунгаанд оролцож буй мөрийн хөтөлбөр "Эв нэгдэл- Сөрөг хүчин- Ялагч 24"
- Нэгдмэл, тогтвортой бодлого бүхий Ардчилсан нам
- 2024 ялалтын хөтөлбөр
- Зохион байгуулалттай Ардчилсан нам
- Нутагшуулах чадамж бүхий Ардчилсан нам
- Хамтын удирдлага бүхий Ардчилсан нам
- Институт буюу хүчирхэг Ардчилсан нам
- Манлайлах чадамж бүхий Ардчилсан нам
- Ардчилалын гал голомтыг босгоно
Отгондаваагийн Амартүвшин
Боловсрол:
ШУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, Бизнесийн удирдлагын магистр
Ажлын туршлага:
- 2000-2001: "Newtel" ХХК-ийн маркетингийн менежер
- 2002-2004: "MCS Холдинг" компанийн маркетингийн менежер
- 2004-2005 : "Спирт Бал Бурам" ХК-д дэд захирал
- 2005-2007: "Увс хүнс" ХК-д ерөнхий захирал,
- 2007-2016: "UFC" группийн ТУЗ-ийн даргаар
АН-ын даргын сунгаанд оролцож буй мөрийн хөтөлбөр "Ардчиллын 5 ялалт, Ард түмний 5 ялалт"
Улс төрийн шинэ эрин үеийг уриалан намаа манлайлж, хамтдаа ялалтаас ялалтад буухиалах "Ардчиллын 5 ялалт, Ард түмний 5 ялалт" хөтөлбөр.
- Эв нэгдэл
- Үзэл санаа
- Ерөнхийлөгчийн сонгууль
- УИХ-ын сонгууль
- Үндэстний ялалт
Даваахүүгийн Пүрэвдаваа
Боловсрол:
- 1986-1996он Нийслэлийн тэргүүний 1дүгээр дунд сургууль
- 1998-2002он Монгол Бизнес Дээд сургууль /эдийн засгаар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр
- 2005-2007он Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
- Удирдлагын академийн нийгмийн удирдлагын сургууль /удирдахуйн ухааны магистр/
Ажлын туршлага:
- 2004-2012 он "ЦЭНАН" ХХК гүйцэтгэх захирал
- 2012 он Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч дарга
- 2012-2017 он Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга
- 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөх
АН-ын даргын сунгаанд оролцож буй мөрийн хөтөлбөр "Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье"
- Эвлэрэл, эрх чөлөө, эв нэгдлийн жишиг нам
Олон нийтэд нээлттэй байж, аливаа үл ойлголцлоос үүдэн намын үйл ажиллагаанд оролцох боломж нь хязгаарлагдсан бүх дэмжигчиддээ боломж олгосон нам байна. Туулсан туршлага, өнөөдрийн үнэн, ирээдүйн боломж буюу ахмад, дунд, залуу 3 цагийн холбоосонд бат суурилсан Ардчилсан нам болно.