Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11183 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийжээ. Үүнээс 127 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Тэдний 126 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн нэг тохиолдол нь Архангай аймагт бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатараас Архангай аймагт очсон нэг иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Улаанбаатар хотод бүртгэгдсэн 126 тохиолдлын дөрвийнх нь эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Бусад нь өмнө батлагдсан халдварын тохиолдлын ойрын хавьтал байна
Өнөөдрийн байдлаар нийт 1014 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 917 хүний биеийн байдал хөнгөн байна. Харин гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Халдварын тархалт эрчимтэй байх энэ үед хувь хүн нийгмийн харилцаагаа аль болох багасгах шаардлагатай байна" гэдгийг анхаарууллаа.