Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх юм. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг томилох болон Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэх юм. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын нөхөн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь явуулахад хүндрэлтэй байгаа тул хэлэлцэн шийдвэрлэх санал гаргажээ.