Мьянмар улсад болоод буй эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын нэгэнд Мьянмар улсад цэргийнхэн төрийн эргэлт хийж төрийн эрхийг гартаа авч Ерөнхийлөгч Вин Мьен болон төрийн зөвлөх Аун Сан Сү Чи тэргүүтэй удирдагчийг баривчилсан юм.
Үүнээс хойш тус улсад цэргийнхний эрх мэдлийг эсэргүүцсэн жагсаал тасрахгүй байгаа юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик жагсаалаас болж амиа алдсан хүний тоо 138д хүрээд байна эмэ мэдэгдлээ.
Хамгийн сүүлд ням гарагт л гэхэд Янгон хотод 38 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Мьянмарт болоод буй эсэргүүцлийн жагсаал хийж буй хүмүүсийн эсрэг цагдаа нар зэвсэг хэрэглэж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй үйлдэл хэмээн буруушааж өөрийн байр суурийг илэрхийллээ.