Иргэдээс ипотекийн зээл болон ямар нэгэн зээл хөөцөлдөхөд дарааллыг зарах болон банкны ажилтан иргэдээс илүү мөнгө нэхэх зэрэг асуудал гардаг. Энэхүү гомдлын дагуу төрийн банкны маркетингийн газрын захирлаас тодруулга мэдээллийг авлаа.
ТӨРИЙН БАНКНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ МАРКЕТИНГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.СОДОНБААТАР: Хоёрдугаар сарын 2-аас хойш манай банк дээр нийт ипотекийн зээлийн 323 иргэний хүсэлт ирсэн. Өнөөдрийн байдлаар 88 зээлдэгчийн зээлийн хүсэлтийг судлаад явж байна. Тодруулаад хэлбэл өнөөдрийн байдлаар 2.9 тэр бум төгрөгний ипотекийн зээлийг төрийн банкнаас олгочхоод байна. Тавьж байгаа шаардлага мэдээж бүх банк ижил байгаа. Тухайн иргэн нийт 80 м2 хүртэлх байр авах болон 30 хувийг хэрхэн бүрдүүлсэн гэдгээ нотлох ёстой гэсэн энгийн шаардлагыг тавьж байгаа. Нэмэлт шаардлага байхгүй.
Гадуур сошиал сүлжээнд ипотекийн зээл болон ажлын байрыг нэмэгдүүлэх зээл олгохдоо 10 болон 15 хувиар олгож байгаа гэсэн мэдээллүүд мэр сэр харагдаж байгаа. Гэхдээ энэ нь батлагдсан зүйл биш. Хэрвээ тухайн харилцагчаас зээлийг судалж байгаа төрийн банкны харилцааны менежер ямар нэгэн илүү мөнгө нэхсэн гэх мэт асуудал гарах юм бол шууд удирдлагууд болон манай төрийн банкны 18001881 утсанд хандаж хэлэх боломжтой бид нар тухайн харилцагчийг эрсдэлээс сэргийлэх, эвгүй байдалд оруулахгүйн тулд харилцагчийг нууцлаад тухайн ажилтнаа шалгаад улмаар хуулийн байгууллагт шалгуулаад явах боломжтой байгаа" хэмээлээ.