БНХАУ-ын Цаг уурын удирдах газраас мэдээлснээр Бээжин хот Өвөр Монголоос ирсэн шороон шуурганд дарагджээ. Тодруулбал, БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг хүчтэй шороон шуурга нөмөрч, үдээс өмнө тус хотын хоёр нисэх буудлаас хөөрөх байсан 400 гаруй нислэг цуцлагдаж, автозамын хөдөлгөөнд саатал гарсан байна. Улмаар Бээжин хотыг тойрон орших Ганьсу, Шаньси, Хэбэй мужуудад ч шар түвшний түгшүүр зарлажээ.
Түүнчлэн энэ жилийн шороон шуурга сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй болж буйг Хятадын Үндэсний Цаг Уурын хүрээлэн мэдээллээ.
Мөн хамрах газар нутгийн хувьд урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээнд болж, баруун хойд Шинжаанаас зүүн хойд Хэйлунзянь муж, далайн эргийн боомт хот Тяньжин хүртэл нийт 12 засаг захиргааны нэгжийг хамарсан тухай мэдээлжээ