Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэтгүүлч Б.Отгон фейсбүүк хуудсаараа дамжуулан НОК-той холбоотой ноцтой мэдээллийг дэлгэлээ.
Тэрээр “Коронагаар зоолсон Комиссынхон!!!!
Коронагаар айлгаж байгаад дарга нар үхтлээ мөнгө цусалж байна.
Онцгой комисс 5 саяар каракуль малгай, 3,6 саяар каракуль зах, 18.3 саяар хувцас худалдаж авчээ. Эм тариа, нэг удаагийн хувцас хэрэгсэл ,эмчилгээний 8 сая, тусгаарлалтын төлбөр, хөл хорио…. бүгд бизнес. Мөнгө нь сонгуульд ч зориулагдана.
Ковидод зарсан мөнгөөр олон дарга нар дээлээ нөмөрнө дөө!!” хэмээн бичиж худалдан авалт хийсэн баримтуудыг дэлгэжээ.