Сар болгон цахилгааны төлбөр дээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих мөнгө болох нэг квт тутамд 11 төгрөг 88 мөнгө авдаг. Энэ талаар иргэд ямар мэдээлэлтэй байгааг тодруулцгаая.
“Мэдээлэл байхгүй. Тариф нь сайн мэдэгддэггүй. Сая хөнгөллөө гэх үеээр өнгөрсөн хоёр сарын мөнгийг очоод төлөхөд 130-аад мянган төгрөг гарч байна. Цахилгаан, дулаан бүгд нийлээд. Нэг сар дунджаар 65 мянга төгрөг гэсэн үг. Ер нь ганц би ч гэлтгүй иргэд огт мэдээлэлгүй, сонирхдоггүй, нэг квт нь яаж бодогддог тухай мэддэггүй. Уг нь үйлчлэгч үйлчлүүлэгч хоёр заавал мэдээлэл өгч, тохиролцож тариф тогтоох хэрэгтэй”
“Энэ талаар мэдээлэлгүй байна”
“Сэргээгдэх эрчим хүч гэж нэг юм байдаг. Ямар сайн уншиж ойлгох биш. Авдаг юм авдгаараа авч байгаа юм байх гэж бодоод л байж байдаг. Бид нар чинь их номхон шүү дээ. Төр засгийнхаа шийдвэрийг биелүүлээд, тэд юу гэж тушаан түүнийг нь биелүүлэх гэж хичээж явдаг даа”
“Авдаг л гэсэн гэхдээ би тэрийг сайн мэдэхгүй. Буруу гэж бодож байна. Ер нь тэгж авч байгаа шүү гэсэн иргэндээ албан ёсоор мэдэгдээгүй болохоор бид түүнийг мэдэхгүй байгаа шүү дээ. Манай төлбөр ийм гарч байгаа юм байна гэж бодоод түүнийгээ төлөөд явдаг. Түүнээс албан ёсоор энэ төлбөр нь тийм мөнгө шүү, тэр нь ийм мөнгө шүү гэсэн задаргаа байдаггүй болохоор энэ нэг ёсондоо луйвар гэсэн үг”
“Сэргээгдэх эрчим хүч уул нь тусгай санхүүжилттэй баймаар юм. Орон сууцны санхүүжилтээс аваад байгаа шүү дээ. Тэр тусдаа санхүүжилттэй байх ёстой. Би тэр мөнгийг орон сууц нь дээрээсээ дандаа өгдөг юм л даа. Өгмөөргүй л байна. Ерөөсөө ямар ч мэдэгдээгүй дээрээс нь хаан банкны даатгал мэдэгдээгүй, яриад хэлсэн юм байхгүй суутгаад байдаг. Тэгээд өгөхгүй байя гэхээр дараа нь нөгөөх нь бөөн ор болж ирэх юм болов уу гэж бодоод л сар сардаа өгөөд л байгаа. Ашиг орлого бодож тэгж юм авч болохгүй” гэлээ.
Сар болгон өрх бүрээс авдаг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих мөнгөний талаар иргэд тодорхой мэдээлэл, ойлголтгүй байна.