Манай сайтын редакц сүүлийн хоёр сар орчмын хугацаанд Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболдод хамаарах хөрөнгө царцаах шүүхийн шийдвэрүүдийг унших, ойлгох, танилцах, тухайн хөрөнгийн эх үүсвэр юу байж болох талаар судлан ажиллаа. Жерси арал, Виржинийн арал, Хонконг, Сингапур, Англи улсууд дахь Сү.Батболд нарт хамаарах хөрөнгүүдийг царцаасан шүүхийн шийдвэрүүдийг монгол хэлнээ хөрвүүлж, бүрэн эхээр нь цувралаар үзүүлж байгаа. Энэ удаад Сү.Батболд нарт хамаарах хөрөнгө царцаах Английн шүүхийн шийдвэрийг хүргэж байна.
Нэмж мэдээлэхэд бид УЛС ТӨРИЙН ЗАДЛАН найм дахь дугаараараа эл асуудлыг хөндсөнийг үзээрэй.
Жич: Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эл нэвтрүүлгийг авч цацахад нээлттэй.
ШУДАРГА ЁСНЫ ДЭЭД ШҮҮХ
АНГЛИ, УЭЛЬСИЙН БИЗНЕС ӨМЧ ХӨРӨНГИЙН ШҮҮХ
АРИЛЖААНЫ ШҮҮХ
Хатан хааны хуулийн зөвлөх,
Дээд шүүхийн хүндэт Шүүгч Пеллинг
11 -р сарын 18, 2020
НЭХЭМЖЛЭГЧ:
- ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
- ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК
- ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ ХХК
ХАРИУЦАГЧ:
- СҮХБААТАРЫН БАТБОЛД
- ЧОН ЧУ ЯНГ
болон, шууд бус хариуцагч
- “LORSCH LIMITED” ХХК
___________________________
ХӨРӨНГӨ ЦАРЦААХ ШИЙДВЭР
___________________________
ШИЙТГЭХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
Хэрэв та СҮХБААТАРЫН БАТБОЛД, эсвэл та ЧОН ЧУ ЯНГ энэ тушаалыг дагаж мөрдөхгүй бол таныг Шүүхийг үл хүндэтгэсэнд тооцож, албадан хорих, торгууль төлүүлэх эсвэл таны хөрөнгийг хураах арга хэмжээ авна.
Хэрэв та “LORSCH LIMITED” ХХК энэ тушаалыг дагаж мөрдөхгүй бол таныг Шүүхийг үл хүндэтгэсэнд тооцож, компанийн хөрөнгийг хураах, захирлуудыг торгох, тэдний хөрөнгийг хураах эсвэл албадан хорих арга хэмжээ авна.
Энэ Тушаалын тухай мэдээлэл авсан хүн Хариуцагчийг уг Тушаалыг зөрчихөд нь тусалсан эсвэл зөрчихийг зөвшөөрсөн нь Шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл тул түүнийг албадан хорих, торгууль ногдуулах эсвэл хөрөнгийг нь хураах арга хэмжээ авна.
ТУШААЛЫН ТУХАЙ
- Энэ шийдвэр нь Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар, Эрдэнэт Үйлдвэр ХХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК (Нэхэмжлэгч) -ийн өргөдлийг үндэслэж Сүхбаатарын Батболд, Чон Чу Яанг, “Lorsch Limited” ХХК (Хариуцагч) -ийн эсрэг Хүндэт шүүгч Пеллингийн 2020 оны 11 -р сарын 18 -ны өдөр хийсэн Тушаал. Шүүгч Хуваарь А -д дурдсан гэрчийн мэдүүлгийг сонсож, Хуваарьт Б -д дурдсан эрх, үүргийг хүлээж авсан.
- Энэ Тушаалыг шүүх хурлаар Хариуцагчид мэдэгдэлгүйгээр гаргасан. Хариуцагч нь уг Тушаалыг тодотгох эсвэл цуцлах хүсэлтийг Шүүхэд илгээж болно: 15 дугаар догол мөрийг харна уу.
- Энэ Тушаалын талаарх Шүүхийн сонсголыг 2020 оны 12 -р сарын 4 -ний Баасан гарагт товлосон (дахин хуралдах өдөр).
- Хэрэв нэгээс илүү Нэхэмжлэгч эсвэл Хариуцагч байгаа бол:
- өөрөөр заагаагүй бол энэ Тушаалд “Нэхэмжлэгч ”эсвэл“ Хариуцагч”гэж дурдсан бол хоёуланг нь эсвэл бүгдийг хамруулж ойлгоно;
- энэ Тушаал нь Тушаалыг гардан авсан, эсвэл энэ Тушаалын тухай мэдэгдсэн бүх хүнд хүчин төгөлдөр үйлчилнэ.
СҮХБААТАРЫН БАТБОЛД, ЧОН ЧУ ЯАНГ НАРТ ТАВЬСАН ХӨРӨНГӨ ЦАРЦААХ ХОРИГ
Шүүхийн дахин хуралдах өдөр хүртэл буюу Шүүхээс шинэ Тушаал гаргах хүртэл:
- Хариуцагч нь Англи, Уэльс улсад эзэмшдэг 15,235,500 фунт стерлинг хүртэлх үнэлгээ бүхий хөрөнгөтэй ямар нэгэн байдлаар харьцах, захиран зарцуулах, уг улсуудаас шилжүүлэх, эсвэл үнэлгээг нь ямар нэгэн байдлаар бууруулах арга хэмжээ авахыг хориглоно.
- Хариуцагч нь Британий Виржин Арлуудад байрших “Lorsch Limited” компанийн хувьцааг ямар нэгэн байдлаар шилжүүлэх, эсвэл үнэ цэнийг нь бууруулахыг хориглоно.
- Хариуцагчийн өөрийн нэр дээр байгаа, дангаараа эсвэл хамтран эзэмшдэг, ашгийн эсвэл бусад шалтгаанаар хууль ёсны сонирхол байгаа эсэхээс үл хамаарах бүх хөрөнгө 5-р догол мөрөнд дурдсан хөрөнгөд хамаарна. Энэ Тушаалын хүрээнд дээрх хөрөнгөд Хариуцагч шууд болон шууд бусаар өөрийн мэт захиран зарцуулах эрхтэй хөрөнгө багтана. Хэрэв ямарваа гуравдагч этгээд энэ эрх мэдлийг Хариуцагчийн шууд болон шууд бус зааварчилгаагаар хэрэгжүүлж байгаа бол Хариуцагчийг мөн адил эрх мэдэлтэй гэж үзнэ.
- Энэ хоригт дараах хөрөнгүүд багтана.
- Найтсбридж, Лондон, SW7 1RH, Нэгдсэн Вант Улсад байршилтай Орон Сууц 716 гэх нэртэй үл хөдлөх хөрөнгө, (“Орон сууц 716 ”);
- 2015 оны 1-р сарын 8-нд “Lorsch Limited” нэртэй Британий Виржин Арлуудын хуулийн дагуу үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй компани, компанийн дугаар 1857807;
- Шийдвэр гаргах, томилох эсвэл бусад эрхийг хэрэгжүүлснээр бий болох аливаа итгэмжлэл эсвэл түүнтэй төстэй аж ахуйн нэгжид үүсэх сонирхол.
- Хэрэв Хариуцагчийн Англи, Уэльс улсууд дахь хөрөнгийн үнэ төлбөр, үнэт цаас тооцоогүй үнэлгээний нийт дүн (“өргүй үнэлгээ”) нь 15,235,500 фунт стерлингээс хэтэрсэн бол Хариуцагч нь Англи болон Уэльс улсад буй өөрийн хөрөнгийн хэмжээг 15,235,500 фунт стерлингээс бууруулахгүй нөхцөлтэйгөөр захиран зарцуулж болно.
МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ТУХАЙ
- Дэд-догол мөр (2) өөрөөр заагаагүй бол Хариуцагч нь энэ Тушаал гарсанаас 10 хоногийн дотор Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг аль болох боломжтой хэмжээнд дараах мэдээллээр хангана:
- Англи болон Уэльс улсуудад өөрийн нэр дээр байдаг, дангаараа эсвэл хамтран эзэмшдэг эсэхээс үл хамаарсан бүх банкны данс;
- Англи болон Уэльс улсуудад өөрийн нэр дээр байдаг, дангаараа эсвэл хамтран эзэмшдэг эсэхээс үл хамаарсан 10,000 фунт стерлингээс дээш үнэтэй бүх хөрөнгийн үнэ, байршил, дэлгэрэнгүй мэдээлэл;
- “Lorsch Limited” компанийг шууд болон шууд бус байдлаар эзэмшдэг, удирддаг хүн (хүмүүс), этгээд, уг компанийг шууд болон шууд бус байдлаар эзэмшдэг аж ахуйн нэгжийг тодорхойлох мэдээлэл;
- Тедди Саги гэх этгээдийн 2017 онд Найтсбридж, 199 Найтсбридж, Лондон, SW7 1RH -д байршилтай Орон Сууц 711 -т зориулж 1.85 сая фунт стерлингийг “Premier Edge Limited” компанид төлсөн явдал хэрхсэн талаарх мэдээлэл.
- Хэрэв эдгээр мэдээллийн аль нэг нь Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн баримт болох магадлалтай бол Та энэ мэдээллийг өгөхөөс татгалзах эрхтэй ба татгалзахаасаа өмнө хууль зүйн зөвлөгөө авах нь зүйтэй. Зүй бусаар мэдээлэл өгөхөөс татгалзах нь Шүүхийг үл хүндэтгэсэн явдал тул Хариуцагч нь албадан хоригдох, торгуулах эсвэл хөрөнгөө хураалгах хариуцлагыг хүлээнэ.
- Хариуцагч нь энэ Тушаалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид дээрх мэдээллийг тусгасан мэдүүлгийг баталгаажуулж, гардуулж өгнө.
ТУШААЛД ҮЛ ХАМААРАХ ЗҮЙЛС
- Энэхүү Тушаал нь Хариуцагч талыг өдөр тутмын хэрэгцээнд 1,000 фунт стерлингийг, мөн боломжит хэмжээний зардлыг хууль зүйн зөвлөгөө, төлөөлөлд зориулахыг хориглоогүй.
- Энэхүү Тушаал нь Хариуцагчийг өөрийн хөрөнгөтэй харьцах, эсвэл ямар нэг байдлаар шилжүүлэх буюу уг хөрөнгөтэй холбоотой бизнесийн харилцааг хориглоогүй хэдий ч Нэхэмжлэгчдид урьдчилан мэдээллэх шаардлагатай.
- Хариуцагч нь дээр дурдсан зардлын хязгаарлалтыг Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр өсгөх, эсвэл тодотгох боломжтой бөгөөд бүх тохиролцоог бичгээр үйлдсэн байх шаардлагатай.
- Хариуцагч нь дараах нөхцлийг биелүүлсэн бол энэ Тушаал хүчингүй болно:
- 15,235,500 фунт стерлингийг Шүүхэд барьцаа болгон төлсөн; эсвэл
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй тохиролцсоны үндсэн өөр арга замаар уг дүнг барьцаа болгон хангасан.
“LORSCH LIMITED” КОМПАНИД ТАВЬСАН ХӨРӨНГӨ ЦАРЦААХ ХОРИГ
- Шүүх дахин тушаал гарах хүртэл Хариуцагч нь ямар нэгэн байдлаар Орон сууц 716 -г захиран зарцуулах, түүнтэй харьцах эсвэл үнэ цэнийг нь бууруулах арга хэмжээ авахыг хориглоно.
МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ТУХАЙ
- Дэд-догол мөр (2) өөрөөр заагаагүй бол Хариуцагч нь энэ Тушаал гарсанаас 10 хоногийн дотор Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг аль болох боломжтой хэмжээнд дараах мэдээллээр хангана:
- Англи болон Уэльс улсуудад компанийн нэр дээр байдаг, дангаараа эсвэл хамтран эзэмшдэг эсэхээс үл хамаарсан бүх банкны данс;
- Англи болон Уэльс улсуудад компанийн нэр дээр байдаг, дангаараа эсвэл хамтран эзэмшдэг эсэхээс үл хамаарсан 10,000 фунт стерлингээс дээш үнэтэй бүх хөрөнгийн үнэ, байршил, дэлгэрэнгүй мэдээлэл.
- Хэрэв эдгээр мэдээллийн аль нэг нь Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн баримт болох магадлалтай бол компани нь энэ мэдээллийг өгөхөөс татгалзах эрхтэй ба татгалзахаасаа өмнө хууль зүйн зөвлөгөө авах нь зүйтэй. Зүй бусаар мэдээлэл өгөхөөс татгалзах нь Шүүхийг үл хүндэтгэсэн явдал тул компанийн захиралуудыг албадан хоригдох, торгуулах эсвэл тэдний хөрөнгийг хураах хариуцлагыг хүлээлгэнэ.
- Хариуцагч нь энэ Тушаалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид дээрх мэдээллийг тусгасан мэдүүлгийг баталгаажуулж, гардуулж өгнө.
ТУШААЛД ҮЛ ХАМААРАХ ЗҮЙЛС
- Энэхүү Тушаал нь Хариуцагчийг Орон сууц 716 -с бусад хөрөнгөтэй харьцах, эсвэл тэднийг шилжүүлэх болон холбогдох бизнесийн харилцааг хориглоогүй.
- Хариуцагч – Хэрэв захиалагч хүчин төгөлдөр бус болох юм бол
- Хариуцагч нь дараах нөхцлийн биелүүлсэн бол энэ Тушаал хүчингүй болно:
- 15,235,500 фунт стерлингийг Шүүхэд барьцаа болгон төлсөн; эсвэл
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй тохиролцсоны үндсэн өөр арга замаар уг дүнг барьцаа болгон хангасан.
БҮХ ХАРИУЦАГЧДЫН ХУВЬД
ЗАРДАЛ
- Энэхүү өргөдлийн зардлын талаарх шийдвэрийг Шүүгч дахин хуралдаж хийнэ.
ТУШААЛЫГ ТОДОТГОХ, ЦУЦЛАХ
- Энэ Тушаалыг гардан авсан эсвэл Тушаалын тухай мэдэгдэл авсан хэн боловч Тушаалыг (эсвэл зөвхөн өөртөө хамаарах хэсгийг) өөрчлөн тодотгох, цуцлах хүсэлтээр Шүүхэд хэзээ ч хандаж болох хэдий ч эхлээд Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдэх шаардлагатай. Уг хүсэлттэй хамт хавсаргахаар төлөвлөсөн нотлох баримтын агуулгыг Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид урьдчилан бичгээр мэдэгдсэн байх шаардлагатай.
ТУШААЛЫГ ОЙЛГОХ ТАЛААР
- Хариуцагч нь хувь хүн бол түүнийг ямарваа үйлдэл хийхийг хориглосон бол уг үйлдлийг өөрийн биеэр, эсвэл бусад аргаар гүйцэтгэхийг хориглоно. Тэрээр энэ үйлдлийг бусдаар дамжуулан өөрийн зааварчилгаа, дэмжлэгтэйгээр гүйцэтгэхийг хориглоно.
- Хариуцагч нь хувь хүн биш бол түүнийг ямарваа үйлдэл хийхийг хориглосон тохиолдолд энэ үйлдлийг уг этгээдэд хамаарах захирал, ажилтан, түнш, төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгэхийг хориглоно.
НЭХЭМЖЛЭГЧ, ХАРУИЦАГЧААС БУСАД ЭТГЭЭДҮҮД
- Тушаалд хамрагдах этгээдүүд
Энэ Тушаалыг хүлээн авсан хэн ч бай Тушаалыг зориудаар зөрчсөн, зөрчихөд тусалсан эсвэл зөрчихийг зөвшөөрсөн нь шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл болно. Энэ тохиолдолд албадан хорих, эсвэл торгууль ногдуулах арга хэмжээ авна.
- Банкны суутган тооцох эрх
Хариуцагчийг энэ Тушаалыг хүлээн авахаас өмнө аливаа банк Хариуцагчид санхүүжилт олгосон бол тус банкийг суутган тооцох эрхээ хэрэгжүүлэхэд энэ хориг саад болохгүй.
- Банкнаас мөнгө авах
Хариуцагч нь банкнаас мөнгө авах бол банк нь энэ Тушаалын хүрээнд зөвшөөрөгдсөн тохиолдолд уг мөнгө хэрхэн зарцуулагдах тухайг лавлах шаарлдагагүй.
- Англи, Уэльс улсуудад амьдардаггүй хүн
- Доорх догол мөр (2) -т дурдсанаас бусад тохиолдолд энэ Тушаалын нөхцлүүд Шүүхийн шүүх эрх мэдэлд харьяалагддаггүй этгээдүүдэд хамааралгүй.
- Энэ Тушаалын нөхцлүүд нь энэ Шүүхийн шүүх эрх мэдлийн харьяалалаас гадуурх улс, мужид амьдарч буй дараах хүмүүст үйлчилнэ:
- Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөллөөр томилогдсон албан тушаалтан, төлөөлөгч;
- болон дараах хүмүүс:
- Энэ Шүүхийн шүүх эрх мэдэлд харьяалагддаг хүн;
- Энэ Шүүхийн шүүх эрх мэдэлд харьяалагддаг оршин суух газарт эсвэл албан байгууллагад энэ Тушаалын талаарх мэдэгдлийг бичгээр хүлээн авсан хүн;
- Энэ Шүүхийн шүүх эрх мэдэлд харьяалагддаггүй хэдий ч уг Тушаалтай холбоотой үйлдэл, эс үйлдлийг гүйцэтгэх буюу Тушаалын нөхцлийг зөрчих, эсвэл зөрчихөд туслах боломжтой хүн;
- Энэ Тушаал хэрэгжих боломжтой гэж үзсэн эсвэл хэрэгжүүлж буй улс, нутаг дэвсгэрийн шүүхийн шүүх эрх мэдэлд харьяалагддаг бусад бүх хүмүүс.
- “Lorsch Limited” компанийн сонирхолтой холбоотойгоор ямар ч гуравдагч этгээдийг дараах нөхцлийг биелүүлэхэд энэ Тушаал саад болохгүй –
- гуравдагч этгээд нь Британийн Виржин Арлуудын хууль тогтоомж, эсвэл бусад хамаарах хууль тогтоомжийн дагуу Хариуцагчтай үйлдсэн гэрээнд заасан үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзэх;
- нэхэмжлэгчийн өмгөөлөгчид аль болох боломжит хэмжээнд тухайн шүүхийн хүсэлтийн мэдэгдлийг өгсөн тохиолдолд ямар ч улс, муж, нутаг дэвсгэрийн шүүхээс өгсөн тушаал.
- Өргөдөл гаргах эрх чөлөө.
ШҮҮХТЭЙ ХОЛБОО БАРИХ ТУХАЙД
Энэхүү Тушаалын талаар “7 Rolls Building, Fetter Lane, London, EC4A 1NL” хаяг руу хэргийн дугаарыг дурдаж холбоо барина. Утасны дугаар: 0207 947 6826. Оффис Даваагаас Баасан гарагуудад 10:00 – 16:00 цагийн хооронд ажиллана.
ХУВААРЬ А – ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ
Өргөдөл гаргагч нь дараах гэрчийн мэдүүлгийг үндэслэв.
–
(1) Жюльс Б. Кроллын, анхны гэрчийн мэдүүлэг, 2020 оны 11-р сарын 15-нд тангараг өргөсөн;
(2) Сара Ясмин Уолкерын анхны гэрчийн мэдүүлэг, 2020 оны 11-р сарын 17-нд тангараг өргөсөн;
ХУВААРЬ Б – НЭХЭМЖЛЭГЧИЙН ШҮҮХЭД МЭДЭГДСЭН БИЕ ДААН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэв Шүүх нь энэхүү Тушаал Хариуцагчдад хохирол учруулсан гэж хожим нь тогтоож, Хариуцагчдад энэ хохиролыг нөхөн төлөх нь зүйтэй гэж шийдсэн бол Нэхэмжлэгч нь үүнтэй холбоотой аливаа тушаалыг дагаж мөрдөнө.
- Нэхэмжлэгч нь аль болох боломжит түргэн хугацаанд Хариуцагчид энэ Тушаалыг дараах бичиг баримттай хамт гардуулж өгнө.
- Нэхэмжлэгчийн өргөдөлдөө ашигласан нотлох баримтыг агуулсан бичиг баримтын хуулбар болон Шүүхэд өргөдлийн хамт хүлээлгэн өгсөн бусад бүх бичиг баримтын хуулбар;
- нэхэмжлэлийн маягт;
- Тушаалыг үргэлжлүүлэх өргөдлийн мэдэгдэл;
- энэ Тушаалыг гарсан шүүх хуралдааны тэмдэглэл эсвэл өмгөөлөгчийн тэмдэглэл.
- Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь Энэхүү Тушаалын талаар мэдэгдсэн авсан хүн бүрт Тушаалын хуулбарыг өгнө.
- Нэхэмжлэгч нь энэ Тушаалын улмаас үүссэн зардал, тухайлбал Хариуцагч нь Нэхэмжлэгчийн хөрөнгийг эзэмшиж буйг тогтооход шаардагдах зардлыг аль болох боломжит хэмжээгээр төлж, хэрэв Шүүх нь энэхүү Тушаал тухайн хүнд хохирол учруулсан гэж хожим нь тогтоож, уг хохиролыг нөхөн төлөх нь зүйтэй гэж шийдсэн бол Нэхэмжлэгч нь үүнтэй холбоотой аливаа тушаалыг дагаж мөрдөнө.
- Хариуцагч нь барьцаа мөнгө байршуулсан, эсвэл Нэхэмжлэгч нь дээр дурдсан банкны баталгааг гаргаагүй гэх зэрэг бусад шалтгаанаар уг Тушаал хүчингүй болсон тохиолдолд Нэхэмжлэгч тэр даруйд нь энэ Тушаалын тухай мэдэгдсэн, эсвэл мэдэгдэл авсан байж болзошгүй гэж үзсэн бүх этгээдэд Тушаалыг хүчингүй болсон талаар мэдэгдэж, мэдэгдэх боломжит бүх арга хэмжээг авна.
- Нэхэмжлэгч нь Нэхэмжлэлээс бусад тохиолдолд Шүүхийн зөвшөөрөлгүйгээр Тушаалын үр дүнд олж авсан мэдээллийг Англи, Уэльс эсвэл бусад улсын шүүх эрх мэдлийн иргэний болон эрүүгийн хэргийн зориулалтаар энэ ашиглахгүй.
- Нэхэмжлэгч нь Шүүхийн зөвшөөрөлгүйгээр энэ тушаалыг Англи, Уэльс улсаас бусад аль ч улсад хэрэгжүүлэхийг эрэлхийлэхгүй.
НЭХЭМЖЛЭГЧИЙН ХУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭР, ХАЯГ
Нэхэмжлэгчийн хуулийн төлөөлөгчид:
“King & Spalding International LLP”,
125 Old Broad Street,
Лондон, EC2N 1AR
Нэгдсэн Вант Улс
Лавлагаа: SYW / JR / CK
Факс: +44 (0) 20 7551 7575
Утас: +44 (0) 20 7551 7500
Ажлаас гадуурх утас: + (0) 7711014374 / + (0) 7739 098084
Имэйл: [email protected]; [email protected]; [email protected]; [email protected]; [email protected].
Орчуулсан: Б.Бямбадорж