Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ хаврын чуулганаа энэ жилээс эхлэн гуравдугаар сарын 15-наас эхлүүлж байхаар болсон.
Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлийн дагуу УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна.
Хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд цахимаар оролцож байна. Ерөнхийлөгч одоогоор чуулганы хуралдааны орж ирээгүй байна.
Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна. Тэрбээр энэ хаврын чуулган ардчилал, хүний эрхийн чуулган байна гэдгийг тодотголоо.
Өнөөдөр нээлтээ хийж буй УИХ энэ долоо хоногт Байнгын хороод, чуулганы хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Гуравдугаар сарын 15-ны даваа гарагт 10.00 цагаас “Их хуралдай” танхимд:
- 2021 оны Хаврын ээлжит чуулганы нээлт.
- Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлгйн хурал