ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Францын Ерөнхий сайд Жан Кастекс вакцинд хамрагдсан нийт хүний тоо 5 саяд хүрлээ хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Тэрээр одоогийн байдлаар манай улсын хүн амын 7 орчим хувь буюу 5 сая хүн вакцинд хамрагдаад байна. Иргэдээ хамгаалахын тулд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Бид бүгд хамтдаа вирусийг ялна хэмээн пост оруулсан юм.
Гэхдээ хэдий вакцинжуулалт сайн хийгдэж байгаа ч тус улсад нөхцөл байдал муу байна. Ялангуяа Иль-де-Франс дүүрэгт нөхцөл байдал муу байгаа ба сүүлийн 7 хоногт 9.6 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж одоогийн байдлаар тус улсад халдвар авсан нийт хүний тоо 4045319 хүн бүртгэгдэж, халдварын улмаас 90315 хүн нас барсан байна.