Төгсөх ангийн сурагч болгон мэргэжил сонголт гэдэг чухал асуудалтай тулгардаг. Энэ чухал шийдвэрийг хэрхэн зөв гаргах талаар сэтгэл зүйчтэй уулзаж ярилцахаас гадна иргэдийн байр суурийг сонслоо.
МУБИС-ИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СЭТГЭЛ СУДЛААЧ Н.БАЯРХҮҮ: Мэргэжил сонголт гэдэг хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг байдаг. Сонголтоо хийхийн өмнө ЕБС-д сурч байхдаа, өсвөр наснаасаа эсвэл ахлах ангид орохоосоо өмнө ирээдүйд би ямар мэргэжлээр сурах вэ гэдгээ мэддэг байх, судлах мөн эцэг эх болон энэ мэргэжлийг хүнээс зөвлөгөө авах хамгийн чухал. Мэргэжил сонголтдоо өөрийгөө бэлдэнэ гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд мэргэжлээ сонгож байгаа хүүхэд залуучуудын хувьд тухайн хичээлдээ сайн байгаа эсвэл ямар хичээл дээр илүү өндөр оноо авсан бэ гэдгээс хамаараад мэргэжлээ сонгох тохиолдол илүү ажиглагддаг. Энэ нь өөрийн хүсээгүй, тохироогүй мэргэжлийг сонгох эрсдэлд оруулдаг. Мэргэжил сонгохдоо нэгдүгээрт хувь хүн өөрөө өөрийнхөө хувийн онцлогийг мэддэг байх хэрэгтэй. Миний ирээдүйн амьдралын зорилго, ямар мэргэжил ямар үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох вэ гэдэг зүйлийг томьёолж гаргаж ирсэн байх чухал. Үүний дараа тухайн хүн юуг илүү их сонирхдог, ямар чадвартай гэдгээ тодорхойлж мэргэжлээ сонговол илүү үр дүнтэй байдаг. Ахлах ангийн хүүхдүүдэд уриалж хэлэхэд надад ямар мэргэжил тохирох вэ гэдгийг урьдчилаад мэддэг байх нь чухал. Үүний тулд мэргэжлийн хүнд хандаж болно , мэргэжлийн сэтгэл судлаач дээр очоод мэргэжил судлалын онош хийлгэж, зөвлөгөө авах гэх мэт мэргэжлээ сонгоход дөхөм болох боломжууд байгаа гэдгийг хэлье.
Иргэд:
Өөрийн сонирхлыг дагасан нь дээр. Үгүй бол ажилтанд хүрэхгүй. Өөрийн сонирхлоор сонгоод ажил дээр мэргэших байх.
Хоёр талтай гэр бүлийн хүмүүжил, эцэг эх бүр өөр. Миний хувьд багаас минь өсгөж хүмүүжүүлсэн намайг сайн мэддэг учраас эцэг эхээ сонсох хэрэгтэй. Гэхдээ эцэг эхийн санал болгоод байгаа зүйлд би өөрөө дуртай байна уу, үгүй юу гэдэг чухал. Хоёр талтай хувь хүний өөрийн сонголт чухал байх. Яг хэлж тодорхой чадахгүй.
Мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхлыг дагана гэж боддог.
Мэргэжил сонголт гэдэг таны ирээдүйн ажил, амьдрал карьер болон улс орны хөгжилд чухал нөлөөтэй учраас сонголтоо олон талаас нухацтай бодож зөв шийдвэр гаргаарай