Ковид-19-ийн тохиолдол хурдацтай өсч байгаа тул Итали улс Улаан өндөгний баярыг хөл хорио тогтоох болсноо мэдэгдлээ. Тодруулбал, Улаан өндөгний баярын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд "улаан бүс" гэж үзэх бөгөөд 4-р сарын 3-5-нд үндэсний хэмжээнд хөл хорио тогтооно.
Ром, Милан, Венеци хотуудыг хамарсан Италийн 20 бүс нутгийн тэн хагас нь 3-р сарын 15-ны Даваа гарагаас эхлэн коронавирусийн шинэ хязгаарлалтад хамрагдана. Энэхүү хөл хорионы шинэ хязгаарлалт Италийн Ерөнхий сайд Марио Драгигийн кабинетын гаргасан тогтоолоор дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хэрэгжих юм байна.
"Улаан бүс" гэж зааглагдсан бүс нутгуудад хүмүүс ажил, эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд байшингаасаа гарахгүй, дэлгүүрүүд хаалттай байх гэнэ. Харин "Улбар шар өнгийн бүсэд" хүмүүсийг ажил, эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд хотоосоо болон бүс нутгаасаа гарахыг хориглож, баар, ресторанууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ хийх боломжтой юм байна.
Италийн Ерөнхий сайд Марио Драги, цар тахал эхэлснээс хойш нэг жилийн дараа "Бид харамсалтай нь халдварын шинэ давлагаатай нүүр тулж байна" тул коронавирусын эсрэг шинэ арга хэмжээ авах шаардлагатай байна” гэжээ.
Анх Их Британид тогтоогдсон В.1.1.7 хувилбар одоо тус улсад түгээмэл тархаж байгаа, Бразилын хувилбарын жижиг кластерууд байгаад санаа зовж байгаагаа Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Их Британийн хувилбар нь илүү халдварлах боломжтой байсан бөгөөд анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн шинэ мэдээлэл BMJ-д Их Британийн албан тушаалтнуудын урьдчилсан мэдээлэлд үндэслэн хувилбар үхэлд хүргэж болзошгүй талаар мэдэгджээ.
Италийн Ерөнхий сайд баасан гарагт Ромын Фиомичино нисэх онгоцны буудлын вакцинжуулалтын төвд үг хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээ нь хүүхдийн боловсрол, эдийн засаг, бидний сэтгэлзүйн байдалд үр дагавар авчрах болно гэдгийг би мэдэж байна. Хөл хорио нийгэмд ямар их хохирол учруулж байгааг ойлгож байгаа боловч нөхцөл байдал улам дордохгүй байхын тулд удахгүй хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь зайлшгүй шаардлагатай алхам болсон” гэж онцолжээ.
Итали улс 2020 оны 3-р сараас 5-р сар хүртэл үндэсний хэмжээний хөл хориог тогтоогоод байсан юм.