Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр өдөрт 15 мянга гаруй хүнийг вакцинд хамруулж байгаа тухай мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс өнгөрсөн сарын 23-аас иргэдээ вакцинжуулж эхлээд, энэ сарын 9-нөөс өргөн хүрээнд хийж байна. Маргаашаас эрсдэлтэй насны бүлэг буюу ахмад настай хүмүүсийг тухайн дүүрэг, хороодоор дамжуулан дархлаажуулна. Худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарынхан болон багш нарыг вакцинд хамруулж байна. Тавдугаар сарын нэгэн гэхэд Улаанбаатар хотын нэг сая иргэнд вакцины эхний тунг хийнэ гэсэн зорилго тавьж байгаа” хэмээлээ.
Энэ сарын 12-ны байдлаар 90 гаруй мянган хүнийг вакцинд хамруулаад байгаа юм.