Цаг уур, орчны шинжилгээний газраас Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд зэрэг баруун аймгуудын нутгаар салхи секундэд 15-20 метр, зарим газарт 24-16 метр/секунд хүрч хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна.
Өнөө шөнө Увс, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр, маргааш өдөртөө Архангай, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Гуравдугаар сарын 13-ны өнөө шөнө Завханы нутгаар цасан шуурга шуурч, 14-нд буюу өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Иймд малчид, иргэд шаардлагагүй бол холын аян замд гарахгүй байхыг анхаарна уу.