Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 3-5 градус дулаан, оройдоо хүйтэрнэ.
Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Өдөртөө салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим газраар секундэд 28 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өмнөх өдрөөсөө хүйтэрч 10-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өмнөх өдрөөсөө хүйтэрч 4-9 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус дулаан, бусад нутгаар өмнөх өдрөөсөө хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.