Даваа гарагаас буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс 14 хоногийн турш хязгаарлах үйл ажиллагаануудыг хүргэж байна.
Гол зорилго нь дархлаажуулах ажлыг үр дүнд хүргэхэд оршиж байгаа аж. Учир нь Улаанбаатар хотын арван хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулсан тул дараагийн тунг тариулах хүртэл халдвар авах эрсдэл байгааг тооцож хязгаарлалтууд хийж байгаа юм.
Өдөр бүр 16 мянгаас 20 мянган хүнийг вакцинд хамруулж, Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг тавдугаар сар гэхэд вакцинжуулах шахуу хуваарьтай ба ирэх долоо хоногт 50-с дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулах төлөвлөсөн байна. Үүний араас 18-25 насныхан, 26-49 насныхан дөрөвдүгээр сардаа багтаад хамрагдах юм.
ААН-үүдийн цагийн хуваарь 22:00 цаг хүртэл ажиллах бөгөөд 23:00-06:00 цаг хүртэл шөнөөр хөдөлгөөнийг хязгаарлана.
3-р сарын 15-наас Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөн хязгаарлана. Зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүндэтгэх шалтгаантай иргэд PCR шинжилгээтэй хувийн унаагаараа ирж, очих юм.
Мөн спортын клуб, бэлтгэлийн заал, саун, бассейн, кино үзвэр багтаамжийнхаа 30 хүртэл хувиар үйлчлүүлэгч авч үйл ажиллагаагаа явуулна. Харин караокены үйл ажиллагааг хязгаарлажээ.