Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Улбар шар түвшин рүү шилжиж байгаа учраас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-наас эхлэн 14 хоног хязгаарлалаа.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байгаа. Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Гуравдугаар сарын 15-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутгийг зорих иргэд хувийн унаагаараа PCR шинжилгээ өгөөд явах нээлттэй. Харин орон нутгаас хот руу зорих иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд оруулахгүй байхаар зохицуулалт хийнэ" гэлээ.