Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотыг гуравдугаар сарын 15-н буюу Даваа гарагаас улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Ингэснээр дараах 14 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахаар болсноо танилцууллаа.
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Баар /Диско, Караоке/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
- Соёл урлаг
- Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/
- Дэн буудал
- Шашны зан үйл-гандан, сүм хийд мөргөлийн газрууд
- Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/