Улаанбаатар хотын иргэдээс сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч улс төрийн барометр хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны гуравдугаар сарын судалгааг цувралаар хүргэж байна.
Энэ удаад үйл ажиллагаа нь таалагддаггүй таван улс төрчийг нэрлэж байна. Энэхүү жагсаалтын нэгдүгээрт АН-ын дарга С.Эрдэнэ 18 хувьтайгаар жагслаа. М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын тэмцэл парламентад болж байх үед С.Эрдэнэ М.Энхболдын талд гарснаас хойш энэ жагсаалтад орж ирсэн. Түүнээс хойш байнга үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчийн жагсаалтад байсан ч сонгуулийн дараа даргын ажлаа өгье гэснээр дурдахаа больж буурсаар 8-9 хувьтай болсон. Он гарснаас хойш тэрээр идэвхтэйгээр би ажлаа өгөөгүй, өгөх ёсгүй юм байна гэснээр тэр байр сууриа идэвхтэй илэрхийлж эхэлснээс хойш энэ жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Одоо АН-ын дарга мөн биш эсэх дээр иргэдэд ойлголт алга байна.
Жагсаалтын хоёрт Ц.Нямдорж орсон. Тэрээр байнгын дэмжигч, байнгын шүүмжлэгчтэй улс төрч. 2014 оноос хойш байнга таалагддаг улс төрч, таалагддаггүй улс төрчийн рейтингэд байж байгаа хүн. Сая Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газарт орж ирснээр энэ жагсаалтад идэвхтэйгээр дээшилсэн.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нийслэлчүүдийн 13 хувь нь үйл ажиллагаа нь таалагдахгүй улс төрч гэж жагсаалтад оруулсан. Энэ хувь огцорсны дараа 15 хувь байсан.
Хотын дарга Д.Сумъяабазар 11 хувьтайгаар жагсаалтын дөрөвт орсон байна.
Тавдугаарт УИХ-ын гишүүн П.Анужин багтсан. Тэрээр нэг хэсэг УИХ-д ярьсан зүйлсээсээ болж жагсаалтад дээгүүр байх эзэлж байсан бол одоо тэрээр энэ жагсаалтад 10 хувьтай байна.
Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар утсаар цуглуулсан байна.