Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Өнөөдөр 14 цагийн байдлаар Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ. Баян-Өлгийн аймгийн Өлгий хотод салхины хурд түр зуур 20 м/с, Ногооннуур суманд түр зуур 26 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдээр буюу 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна гэжээ.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.