ЭМЯ-аас ээлжит мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцинд хамрагдсан иргэдийн 44.8 хувьд нь халуурах хариу урвал үзүүлж байгаа. Мөн 48.8 хувьд нь вакцинд заагдсан хариу урвалын заалтууд илэрч байна. Тухайлбал, толгой өвдөх, бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрч дөрөв хоногийн дараагаас өөрөө арилж байгаа юм.
Тиймээс иргэд дөрөв болон түүнээс дээш өдөр халуурсан тохиолдолд харьяа эмнэлгийн байгууллагад хандаж, эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах шаардлагатай" гэв.
Коронавирусийн нууц үед вакцин хийлгэх нь ямар үр дүн үзүүлэх вэ? гэсэн асуултад хариулт өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "PCR шинжилгээгээр хариу нь эерэг гарсан болон халуурсан хүнд вакцин хийхгүй. Харин халдварын нууц үед вакцин хийх нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй" гэлээ.