ЭМЯ-аас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Гуравдугаар сарын 13-ний 09.00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт 19318 шинжилгээ хийгдсэнээс 169 тохиолдол илэрч нийт 3303 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Улаанбаатарын нийт өвчлөл 2,958 болж байна. 136 хүнд эхний шинжилгээгээр, 18 хүнд хоёр дахь удаагийн, хоёр хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрчээ.
Улаанбаатарт илэрсэн 169 тохиолдол байгаа ба 156 хүн ойрын хавьталаас илэрчээ. 13 хүн халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 2,955 боллоо.
Улсын хэмжээнд 861 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 811 хүний биеийн байдал хөнгөн, 42 хүндэвтэр, 6 хүн хүнд, 2 хүн нэн хүнд байна" гэлээ.
Мөн ЭМЯ-аас бүх нийтийн хөл хорио 28 хоногоор тогтоох, үйлчилгээний байгууллагын цагийг багасгах, 10-ээс дээш хүн цуглахгүй байх, фитнес, караоке, баар, рестораны үйл ажиллагаа зогсоох шийдвэрийг УОК-д хүргүүлсэн байгаа. УОК ямар ч шийдвэр гаргасан иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахина уу гэж анхаарууллаа.