Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй яриа хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүүмүүс уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай биечлэн танилцаж, яриа хэлэлцээ хийжээ. Энэхүү арга хэмжээд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зарим гишүүн ч багтжээ. Уулзалтаар "Оюутолгой" компани ажлын хэсгийн гишүүдэд холбогдох бүх бичиг баримтаа гаргаж өгөхөөр болсон байна. Мөн далд уурхайн хөрөнгө оруулалт, зардлын хэтрэлтэд хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэхээр болжээ. Түүнчлэн "Рио Тинто"-той хийх хэлэлцээрийн дараагийн уулзалтыг энэ сарын 14, 15-нд хийхээр товлосон байна.