Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахад онцгойлон анхаардаг. Ингэхдээ хүүхдийнхээ шүдийг хэзээнээс, хэрхэн зөв дарааллаар угааж арчлах тал дээр туршлагагүйтэх ч асуудал бий. Тиймээс бид энэ удаад хүүхдийн шүдийг багаас нь хэрхэн зөв арчлах дадалтай болгох тал дээр мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэе.
“Oral Care” эмнэлгийн ерөнхий эмч Б.Баярмаа "Өнөөдөр та бүхэндээ амны хөндийг хэрхэн яаж угааж цэвэрлэх, арчлах талаар зөвлөгөө өгье.
Хүүхдийнхээ ам болон шүдний хэмжээнд нь тааруулж сойз хэрэглэгдэхүүнээ зөв сонгох ёстой. Энэ нь өөрөө угаах үйл ажиллагааны 50-60% хангадаг.
Нярай хүүхдийн шүд ургахаас өмнө буйл цэвэрлэх зориулалтаар булны цэвэрлэгээний жижиг ризенин үстэй сойз хэрэглэж эхэлж болно. Шүд ургаж эхэлсэн цагаас авахуулна сойз хэрэглэнэ.
Үүдэн шүд угаахад илүү эвтэйхэн сойзоор гадна доторгүй угаана. Араа шүд ургаж эхлэхэд заавал араа шүдний нэмэлт сойзыг хэрэглэнэ. Үүнийгээ шүдний хэмжээндээ тааруулж хэрэглэх болохоос заавал насаар нь заахгүй.
Хүүхэд болгоны шүдний хэмжээ, өндөр өөр байдаг учраас шүдэнд нь таарсан сойзыг хэрэглэнэ. Сойзыг хүүхдийн үүдэн хоёр шүдний өргөнтэй ижил хэмжээтэй байхаар сонгож авна. Сойзны үс арзайсан тохиолдолд солино. Хэрэв үс нь арзайгаагүй ч байсан л бол 2,3 сар болоод сойзоо заавал сольж байх ёстой.
Шүд ургаагүй үед буйлны загтансан хэсэгт нь зориулалтын сойзыг хүүхдэд өөрөөр нь зажлуулж болохоос гадна, оо болон ямар нэгэн бүтээгдэхүүнгүйгээр үрж угааж болно.
Үүдэн шүдний сойзыг араа шүд нь ургаж амжаагүй зөвхөн үүдэн шүд нь ургасан тохиолдолд хэрэглэж болно.
Дээрээс доош нь буйлнаас нь шүд рүү байрлалтай татаж угаана. Мөн дотор, гадна талгүй угаах ёстой.
Араа шүд нь гарч эхэлсэн тохиолдолд жижиг араа шүдний мөртэй сойз хэрэглэнэ. Араа шүд нь гарч эхэлсэн тохиолдолд үүдэн шүдээ дээш нь буйлнаасаа шүд рүү нь эсвэл эргүүлэх хөдөлгөөнөөр угаах боломжтой.
Араа шүдэн дээр гадна дотор талыг угаахаас гадна зажлах хэсгээ заавал угаана.
Хүүхдийн нэг араа нь дээр хоёр дахь араа ургаад ирэхээр сойзны хэмжээ нь томроод ирнэ.
Шүдээ угаах болгоныхоо дундуур бүлээн буцалсан усанд сойзоо дүрээд цэвэрлэж байгаарай. Учир нь нэг шүдний хоолоо наагаад шүдэндээ наагаад байх эрсдэлтэй. Бага зэрэг оо хэрэглэж болно. Тэр нь хоолны бүтцээсээ хамаарна.
Сүүн шүдийг гарсан цагаас нь эхлээд зөв угааж хэвших нь шүд эрүүл байх үндэс юм" хэмээн зөвлөлөө.