Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 21,585 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс коронавируст илэрлээ. Тодруулбал, Төв аймагт нэг тохиолдол, Улаанбаатар хотод 79 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 3561 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд дунд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй бөгөөд бүгд дотоодод бүртгэгдсэн байна.
Шинээр батлагдсан 80 тохиолдлын 77 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 14 дүгээр хороо
- СХД-ийн 26 дугаар хороо
- ХУД-ийн 2 дугаар хороо
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2874 болов. Энэ нь нийт өвчилсөн хүмүүсийн 80 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 697 хүн эмчлэгдэж байгаагаас хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна.
Харин 21 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн, 76 настай эмэгтэй нас барсан. Энэ хүн 21 хоног эмчилгээ хийлгэсэн. Коронавирусийн халдвар нь уушгины нэвчдэст хатгалгаа болж хүндрэн нас барсан гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.