Өнгөрсөн хоёрдугаар сарын нэгэнд Мьянмар улсад цэргийнхэн төрийн эргэлт хийж төрийн эрхийг гартаа авч Ерөнхийлөгч Вин Мьен болон төрийн зөвлөх Аун Сан Сү Чи тэргүүтэй удирдагчийг баривчилсан юм.
Үүнээс хойш тус улсад цэргийнхний эрх мэдлийг эсэргүүцсэн жагсаал тасрахгүй байгаа юм.
Жагсаал эхэлснээс хойш цагдаа нар зэвсэг хэрэглэж нийтдээ 50 гаруй хүн суманд өртөн нас барсан байна. Энэ долоо хоногт жагсаалын үеэр цацагдсан нэгэн гэлэнмаан зураг олон нийтийн анхаарлыг ихээр татаад байна. Энэхүү зураг дээр гэлэнмаа Анн Роза Нц Таун гэх 45 настай эмэгтэй цагдаа нарын өмнө өвдөглөн сууж “ Гэм буруугүй залуусыг буудаж хороохын оронд намайг бууд” хэмээн гуйж байсан байна.
Тэрээр хэвлэл мэдээлэлд яриа өгөхдөө “Цагдаа нараас жагсагчдыг хороохгүй байхыг гуйсан боловч цагдаа нар үүрэгт ажлаа биелүүлж байгаа учраас намайг холдохыг гуйсан. Цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсний дараагаар миний хажууд толгойдоо шархдан амиа алдсан залуу хэвтэж байсан. Цагдаа нар дэндүү харгис байна” хэмээсэн байна.