Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цахим сүлжээнд өнөөдөр Грандмед эмнэлгийн ажилтнууд ковидын вакцин тариулахад урд өдөр нь жижүүртэй хоносон нэг сувилагч вакцин тариулан зүрх нь зогсож сэхээнд орсон талаар мэдээлсэн. Өнөөдөр Улсын онцгой комиссоос уг мэдээллийг худал болохыг мэдэгдлээ.
Одоогоор вакцинд хамрагдсан иргэдэд ноцтой хүндрэл учраагүйг ЭМЯ-наас мэдээлсэн билээ.
Түүнчлэн Грандмед эмнэлгээс цахим орчинд тархсан мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн мэдэгдлээ.
Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн 46 байршилд 1200 орчим хүний бүрэлдэхүүнтэй 94 баг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр 13.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 цэг дээр 6716 иргэнийг вакцинд хамруулсан байна.