Манай сайтын редакц сүүлийн хоёр сар орчмын хугацаанд Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд Сү.Батболдод хамаарах хөрөнгө царцаах шүүхийн шийдвэрүүдийг унших, ойлгох, танилцах, тухайн хөрөнгийн эх үүсвэр юу байж болох талаар судлан ажиллаа. Жерси арал, Виржинийн арал, Хонконг, Сингапур, Англи улсууд дахь Сү.Батболд нарт хамаарах хөрөнгүүдийг царцаасан шүүхийн шийдвэрүүдийг монгол хэлнээ хөрвүүлж, бүрэн эхээр нь цувралаар үзүүлэх болно.
Нэмж мэдээлэхэд бид УЛС ТӨРИЙН ЗАДЛАН найм дахь дугаараараа эл асуудлыг хөндсөн. Өнөө орой буюу 2021.03.10-ны 20:30 минутаас Өрөг.мн пэйж, Өрөг.мн сайтаар, 21:05 цагаас VTV телевизээр танд хүрнэ.
Жич: Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эл нэвтрүүлгийг авч цацахад нээлттэй.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР МОНГОЛ ХЭЛЭЭР