АН-ын дотоод сонгуулийн хороонын дарга Х.Алтанхуяг АН-ын даргын сунгаанд оролцогчдыг гуравдугаар сарын 19, 20-ны өдөр бүртгэхээр болсныг мэдээллээ. Нэг нэр дэвшигч 35 сая төгрөгийн зардал гаргах тогтоолыг өчигдөр баталсан болохыг хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм.
Тус намын Үндэсний бодлогын хорооны сонгууль гуравдугаар сарын 17-нд болох бол АН-ын даргын бүртгэл 19-нөөс эхэлнэ гэдгийг албан ёсоор мэдээлж байна гэлээ.
АН-ын дотоод сонгуулийн хоёр хороо байгаа, тэдгээр нь тус тусдаа нэр дэвшигчдэд сонгуулийн зардлын мөнгөө тушаах данс явуулж буй талаар мэдээлэл гарсан. Уг асуудалд дараах тайлбарыг өгсөн юм.
АН-ын дотоод сонгуулийн хорооны дэд дарга Л.Нармандах "Дотоод сонгуулийн хороо хоёр хуваагдсан асуудал байхгүй. Намын дотоод асуудлууд байгаа нь өөрсдийнх нь л асуудал. Бид дүрэм, журмынхаа хүрээнд асуудлыг шийдвэрлэж, сонгуулиа явуулж байна. 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дотоод сонгуулийн хорооны 14 гишүүнээс 13 нь гарын үсэг зурсан тогтоолоор өмнөх хорооны гишүүдийн дөрвөн жилийн хугацаа дууссан тул гуравны нэгт өөрчлөлт хийж, хуучин гишүүдээс 10 хүн үлдсэн. Одоо бүх ажил дүрэм, журмын дагуу явж байна" гэлээ.
Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайхан мэдээлэл хийсэн. Ингэхдээ намын даргад өрсөлдөгчид дэнчин хэмээн 74 сая төгрөг байсан ч нэмэгдэж 93 сая болсон тул нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалд тайлбар хийхдээ нэр дэвшигчдэд босго тавихгүй бүртгэлийг хийнэ гэв.
Өнөөдрийн мэдээллээр АН-ын даргын сунгаа 4-р сарын 25-нд болж, 5-р сарын 2-ны хурлаар шинэ даргаа батламжилна гэв.