Гуравдугаар сарын 7-нд Төв аймагт коронавирусийн халдварын 4 тохиолдол илэрсэн. Халдвар авсан хүн шинжилгээний хариу нь гараагүй байхад явсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тус аймагт халдвар бүртгэгдсэн учраас "Нэг өрх-Нэг шинжилгээг" өнгөрсөн хоёр өдөрт өрнүүллээ. Шинжилгээнд,
Номт 1-р багт 1549 иргэн
Ланс 2-р багт 560 иргэн
Баянхошуу 3-р багт 382 иргэн
Зүүндэлгэр 4-р багт 449 иргэн
Нацагдорж 5-р багт 799 иргэн
Баруунзуунмод 6-р багт 750 иргэн нийт 4489 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. 6 багт 20 шинжилгээний цэг гарч 146 төрийн албан хаагч шинжилгээ авах цэгүүдэд ажиллаа.
Мөн Аймгийн онцгой комиссын гишүүд, Аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, МХГ, ЭМГ, Цагдаагийн газар, ОБГ, Хот тохижуулах газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, бусад төрийн байгуулагын удирдлага, албан хаагчиддаа халдварт цар тахалтай тэмцэх ажилд оролцлоо.