Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны гуравдугаар сарын судалгааг ЦУВРАЛААР хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 6.3 хувьтай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд иргэд тодорхой хэмжээний итгэл өгч найдвар тавьж байгаа. Түүнийг Ерөнхий сайд болсноор нэлээд өөрчлөлт гарна гэж иргэд хүлээлттэй байна.
Харин Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг 6.3 хувьтай өнгөрсөн сарынхаас өөрчлөлт ороогүй байна. Учир нь өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн зүгээс идэвхтэй үйл ажиллагаа явагдаагүй учраас ийнхүү рейтинг үнэлгээнд өөрчлөлт ороогүй гэж иргэд дүгнэсэн байна.
УИХ-ын рейтинг өмнөх сарынхаас 0.2 функтээр өсөж 4.3 болсон байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хийж байхад ажиглагдаж байгаа наадмын дараа болон цагаан сарын дараа өсдөг өсөлтүүдийн нэг аж. Чуулган завсарлаад ямарваа нэгэн муу мэдээлэл байхгүй учраас УИХ рейтинг өссөн. Түүнээс биш УИХ сайн ажилласандаа рейтинг нь өсөөгүй хэмээн тус компанийн төвийн захирал хэллээ.