“Эрдэнэс Таван толгой” компани хоёр их наяд төгрөг хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн биржид хүргүүллээ.
Хүсэлтийг Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ. Стратегийн ач холбогдол бүхий Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, Таван толгойн Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор бонд гаргахаар төлөвлөөд байна.
“Эрдэнэс Таван толгой” компани ирээдүйд төлөвлөсөн бүтээн байгуулалтуудаа босгосноор 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулснаар улсын төсөвт 2479.9 сая ам.доллар төвлөрүүлнэ гэж төлөвлөөд байгаа ажээ.
Бондын тэргүүлэх андеррайтераар "БиДиСек" компани ажиллаж байна.
Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай