
Ням гарагт Экваторын Гвеней улсын Бата хотод дэлбэрэлт болж 600 гаруй хүн гэмтэж бэртэн 31 хүн амь насаа алдлаа.
Дэлбэрэлтийн шалтгааныг албаны ажилтнууд тэсрэх бөмбөгийг баталгаагүй газар хадгалж фермийн сүрэл хажууд нь шатаасны улмаас үүссэн хэмээн үзэж байгаа юм.
Тус улсын телевизийн мэдээлэлж байгаагаар дэлбэрэлтийн улмаас олон барилга байгууламж сүйрч барилгын нуранги дундаас гурван хүүхдийг олж эмнэлэгт хүргэсэн байна.
Тус хотын зарим эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа учраас сайн дурын эрүүл мэндийн ажилтнууд очиж тусалж нэгнийгээ хүчээ нэгтгэхийг уриалсаар байна.
Мөн Бата хотруу сөрөг хүчний нам Испани, Франц болон АНУ-ыг аврах баг, эмнэлгийн мэргэжлийн ажилтан болон эм ханган нийлүүлэлтээр тусламж явуулна гэдгээ мэдэгдсэн юм.