Бэлгийн замын халдварт өвчин 2020 оны байдлаар 15586 тохиолдол бүртгэгджээ. Ялангуяа Монгол улсын хэмжээнд баяр ёслолын дараах 7-10 хоногт бэлгийн замын өвчлөл нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлсэн байна. Тодруулбал, залуус дунд тохиолдлын бэлгийн хавьтал ихсэж үүнээс шалтгаалан БЗХӨ, ДОХ, хүсээгүй жирэмслэлт болон олон төрлийн үрэвсэлт өвчин тусах эрсдэл бий болж байгаа юм.
Тэгвэл эдгээр болзошгүй зүйлсээс хамгаалах хамгийн найдвартай арга бол бэлгэвч юм. Орчин үед бэлгэвч хэрэглэх нь ичих зүйл биш. Харин соёлтой залуус эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа нэг арга юм.
Эрэгтэйчүүдийн эмнэлгийн нэг удаагийн үзлэгийн үнэ 50 мянган төгрөг. Харин нэг ширхэг бэлгэвчийн үнэ хамгийн дээд тал нь 5800 төгрөг. Тэгвэл таны өнөөдөр хийсэн зөв сонголт маргаашийн тань амьдрал, санхүүд томоохон хөрөнгө оруулалт болох юм.
Бэлгэвчийн үнэ болон сонголтын талаар “Фантази” эрүүл мэндийн байгууллагын салбар хариуцсан ерөнхий менежер Б.Анужинтай ярилцлаа.
Өнөөдрийн бидний ярих сэдэв бэлгэвч. Бэлгэвч нь БЗХӨ болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалдаг. Тэгвэл “Фантази” эрүүл мэндийн байгууллага нь албан ёсны эрхтэйгээр олон төрлийн бэлгэвчийг оруулж ирдэг үү, бэлгэвчийн төрөл болон үнийн талаар мэдээлэл өгнө үү?
Манай компани нь дэлхийн хамгийн хөгжилтэй орон гэгддэг ХБНГУ болон Англи улсаас албан ёсны эрхтэйгээр бэлгэвч оруулж ирдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь бүгд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд юм. Герман улсын “Amor” брэндийн бэлгэвчийг оруулж ирдэг. Энэ нь дотроо арав гаруй төрөлтэй.
Жишээ нь неон өнгөөр гэрэлтдэг. Хосууд түлхүү хөгжилтэй байдлаар хэрэглэхэд тохиромжтой. “Color” нэр төрөл нь жимсний амттай гурван төрлийн бэлгэвч юм. Мөн хамгийн дээд зэргийн нимгэн бэлгэвч бий. Энэхүү бэлгэвчийг үйлчлүүлэгч нар хамгийн их таашаадаг. “Long Love” бэлгэвч нь манай компанийн хамгийн онцлох нэр төрөл. Энэ нь эрэгтэйчүүдийн дур тавилтын хугацааг удаашруулдаг. Бэлгийн үйл ажиллагааны хямралын үед хэрэглэхэд тохиромжтой. Гурван төрлийн товруутай, XXL буюу том размерийн бэлгэвч зэрэг байдаг. Мөн Англи улсаас орж ирсэн бэлгэвч болон чийгшүүлэгч гель байгаа. Энэхүү брэнд нь өөрөө тус хоёр бүтээгдэхүүнээрээ алдартай. Тус брэндийн “Bubble gum” буюу бохины амттай бэлгэвч бий. Мөн “Smile” зурагтай төрөл нь дотроо товруутай байх жишээний. “Nano team” буюу хамгийн нимгэн төрлийн бэлгэвч мөн байдаг.
“Фантази” эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн хувьд ямар төрлийн бэлгэвчийг түлхүү сонгодог вэ?
Ерөнхийдөө судалгаанаас харахад Ази хүмүүсийн бэлгэвчийн хэрэглээ Монголчуудад тохиромжгүй. Харин Европ стандартад нийцсэн хэмжээтэй бэлгэвч илүү тохиромжтой мөн хэрэглэхэд эвтэйхэн байдаг гэж манай үйлчлүүлэгчид хэлдэг. Мөн дээрээс нь чанар материал дээд зэргийн байдаг ба урагдана гэх асуудал байхгүй. Ингэснээр нөгөө БЗХӨ, ДОХ гэх мэтчилэн үрэвсэлт өвчнүүдээс бүрэн сэргийлэх боломжтой гэсэн үг. Харин Ази төрлийн жишээ нь урдаас орж ирдэг бэлгэвч нь амархан урагдаж, цоорох чанарын баталгаагүй байдаг.
Бэлгэвч нь залуусын дунд соёлтой хэрэглээ болсон байна. Тэр дундаа эрчүүд түрийвчиндээ, эмэгтэйчүүд цүнхэндээ аваад явдаг болсон байна. Хамгийн гол анхаарах зүйл нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Жишээ нь ямар бэлгэвч чанарын шаардлагад нийцсэн байна. Тухайн бүтээгдэхүүн нь албан ёсоор орж ирж байгаа юу гэх мэт бүх зүйлсийг харж сонголтоо зөв хийгээсэй гэж хүсэж байна.