АН-аас мэдээлэл хийлээ.
Тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргын сонгуульд оролцохоо илэрхийлж нийт 19 хүн материалаа илрүүллээ. Дотоод сонгуулийн хорооноос хоёр өдрийн хуралдаанаар дараах хүмүүсийг АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн тавигдах шаардлагыг хангасан хүмүүс гэж үзэж зарлаж байна.
- Цэдэндамбаагийн Оюунгэрэл
- Даваахүүгийн Пүрэвдаваа
- Бархүүгийн Отгонбат
- Одонгийн Цогтгэрэл
- Бүмүүний Амарсайхан
- Соёлсүрэнгийн Билэгсайхан
- Отгондаваагийн Амартүвшин
- Сүхбаатарын Эрдэнэболд
- Шавийн Жандос
- Жамбаагийн Батсуурь
- Майнбаярын Тулгат
- Мөнхжаргалын Чимэддорж
- Пүрэвбаатарын Мөнхтулга
- Ням-Очирын Лхагвадорж
- Цэцэгмаагийн Уртнасан
- Тэрбишийн Энхсайхан
Эдгээр 16 хүнийг АН-ын даргад тавигдах шаардлагыг хангасан гэж зарлаж байна.
Мөн АН-ын даргын сонгуулиас Оюунсайханы Алтангэрэл өөрийн хүсэлтээр нэрээ татлаа.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчийн шаардлага хангаагүй хоёр хүний материал хянагдлаа.
- Норовын Алтанхуяг
- Пүрэвдоржийн Галиндэв
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил гуравдугаар сарын 12-нд эхэлнэ.
Маргааш АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр дээр хяналт, дүгнэлт хийх хурал болно. Энэ хурал дууссаны дараа АН-ын даргад нэр дэвшигчдийн тогтоол гарч нийтэд зарлах болно.