Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж байна. Энэ үеэр коронавирусийн нөхцөл байдлыг хэлэлцэж байна.
Төв аймагт халдварын дөрвөн тохиолдол батлагдсантай холбоотойгоор 5,000 хүнд PCR шинжилгээ хийх шаардлагатай болсон талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Тус аймаг дотоод нөөцөөсөө 4,000 хүнд шинжилгээ хийх боломжтой бол 1,000 сорьц шаардлагатай байгааг ЭМЯ-наас хүссэн байна.
Нийслэлийн хэмжээнд тусгаарлах 31 байр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр байранд гадаадаас ирсэн иргэдийн 10 хоног тусгаарлаад 4 хоног гэрийн ажиглалтад гаргаж байгаа бол дотоодын иргэдийг 7 хоног тусгаарлаад гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна. Шинжилгээг гаднаас ирсэн иргэдээс найм дахь хоног, дотоодын иргэдийг зургаа дахь хоног дээр нь авч байгааг хэллээ.