Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
2021 оны гуравдугаар сарын 05-нд нийт 24803 сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Халдвар авсан найман хүний гурав нь гадаадаас ирсэн бол тав нь Улаанбаатар хотоос илэрсэн. Нэг хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Дөрвөн тохиолдол нь ойрын хавьтлын хүмүүс байна.
Манай салбар лаборатори дээр хийсэн шинжилгээний тоо өндөр хувийг эзэлж байна. Эдгээрт урьдчилан сэргийлэх шинжилгээг хийж байгаа учраас өнөөдрийн найман тохиолдол гарахад нөлөөлсөн. Гол лабораторит хийсэн шинжилгээний ачаалал маш бага байгаа. Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд шинэ голомт илэрч, банкны ажилтнаас халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 39 хүн эдгэрч, гэртээ гарсан.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 665 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 63, хөнгөн 595 хүн эмчлэгдэж байна.