Нийслэлд зохион байгуулж буй дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө
Тэрээр "Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 20 цэгээр вакцинжуулалт хийж байгаа. Одоогийн байдлаар 15432 хүнийг вакцинд хамруулаад байгаа. Эхний ээлжид халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм. Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын 10148 ажилтан, салбар хоорондын байгууллагын 3568 мэргэжилтэн болон бусад 1716 хүнийг хамруулаад байгаа юм.
Мөн үйл ажиллагаа нь үргэлжлэх ёстой байгууллагуудын вакцинжуулалтыг гаргаад дархлаажуулалтын ажлыг зохион байгуулаад байна. Дүүргүүдэд вакциныг хуваарилсан байгаа.Эрүүл мэндийн салбарын ажилтнууд харьяа дүүрэг дээрээ очиж вакцин хийлгэнэ.
Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн 41 хувьд хэвийн урвал илэрсэн. Ноцтой хүндрэл гараагүй" хэмээн мэдээллээ.