ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрээр "Өчигдөр 13206 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 77 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо 3153 болж байна.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. 77 хүний 71 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрч хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа.
Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Одоогоор 696 хүн эмчлэгдэж биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байна" хэмээлээ.