БНСУ хоёрдугаар сарын 2-наас "AstraZeneca" вакциныг иргэддээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 151679 хүн вакцинд хамрагджээ.
БНСУ-д “AstraZeneca” компанийн гаргасан коронавирусын вакцин хийлгэсэн гурван хүн буюу 20 настай эмэгтэй болон 50 гаруй настай хоёр эрэгтэй хүн нас барлаа. Ингэснээр "AstraZeneca" вакциныг хийлгэсний дараа нас барсан хүний тоо тав боллоо.
БНСУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэлж байгаагаар эдгээр таван хүн бүгд ужиг өвчтэй, өндөр настай хүмүүс байсан байна. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдол бүгд асрамжийн газар эмчлүүлж байсан өвчтөнүүд аж. Одоогоор мэргэжилтнүүд нас барсан тохиолдлууд вакцинтай холбоотой эсэхийг шалгаж байгаа.
Эргэн сануулахад, лхагва гарагт БНСУ-д “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсний дараа 60, 50 орчим настай хоёр хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд мөн адил архаг хууч өвчтэй хүмүүс байсан юм.