Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Нью Йорк дахь Нэгдсэн үндэстний байгууллагын гаднах талбайд сурагчийн 168 хоосон ширээ, сандал түүн дээр 168 цүнх тавин цар тахлын улмаас хөл хоригдсон сая сая сурагчийг төлөөлүүлэн дэлхийн боловсролын хямралын эсрэг хүчирхэг сануулга өглөө.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн улс орнуудыг сургуулиудаа нээхийг албан ёсоор уриалж буйгаа хоосон ширээ сандал, түүн дээр тавьсан цүнхээр илэрхийлжээ.
КОВИД-19 цар тахлын үед хичээл сургууль нь бүтэн жилийн хугацаанд бүрэн эсвэл хэсэгчлэн хаагдсан 168 сая хүүхдийн ирээдүй хохирч байгааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас сануулж, сургуулиудаа нээхийг дэлхийн улс орнуудад уриаллаа.